МОНГОЛ МАКЕТ
БҮХ ТӨРЛИЙН МАКЕТ УРЛАЛ
БҮХ ТӨРЛИЙН МАКЕТ УРЛАЛ
Төслөө танилцуулах, борлуулалт хийхэд зөвхөн зураг хангалтгүй байна уу? Юу бүтээх гэж байгаагаа бусдад илүү ойлгомжтой харуулмаар байна уу? Тэгвэл Монгол Макет-д ханд.
Арт Капитал ХХК-ийн Монгол Макет урлан нь 2011 оноос хойш тасралтгүй ажиллаж 100 давсан макетны ажлыг амжилттай гүйцэтгээд байна. Бид бүх төрлийн барилга, байгууламж, уул уурхай, үйлдвэрлэлийн процесс, соёлын өв, дурсгалын чанартай гэх мэтийн бүх төрлийн макетыг бүтээлч хамт олны ур чадварт тулгуурлан чанартай гүйцэтгэж байна. Бид макет урлалын ажлыг CAD, CAM-д тулгуурлан, төрөл бүрийн CNC системийн тоног төхөөрөмжөөр, 100% хуванцар материалаар хийж гүйцэтгэж хөгжүүлсэн анхны урлан юм. Бид макетандаа цаасан, хуйлмал, хэвлэмэл материал ашиглахгүй бүх материал, гадаргуу, фактурыг CNC сийлбэр, чанартай будаг, будах арга барилаар өөрийнх нь шинж чанарыг гаргаж үзүүлэхийг хичээдэг. Макет урлалын ажилд зөвхөн архитектур, хот байгуулалтаас гадна инженерийн шийдэл, конструкци, түүх, археологи, механикжуулалт, электроник, цахилгаан, үйлдвэрлэл технологийн судалгаа, хэмжилт, геодези, уран баримал, интерьер гэх мэт олон салбарын мэдлэг, ур чадвар хэрэглэгдэж байдаг нь сайхан.
Таны төсөөллийг бодитоор харуулж, шинэ санаа хэрэгжүүлэхэд бид хэзээд бэлэн.